2020 оны 11 сарын 25
Бид хамгийн урт шатан дээрх шоуг энэ жилийн Үндэсний Их Баяр Наадмийн өдөр болох 7 сарын 11 -ны өдөр маш амжилттайгаар зохион байгууллаа. Энэхүү шоу нь Zaisan Hill Complex -н гадаах шатанд нээлттэйгээр болсон бөгөөд Ивээл Брэндийн үндсэн загвар, чөлөөт загвар, даашинзан буюу хуримын загвар гээд 20 гаруй загварууд танилцуулагдсан билээ. Miss Mongolia/ Монголын гоо бүсгүй холбооноос зохион байгуулж буй "Монгол Үндэстний гоо бүсгүй" олон улсын тэмцээний 3 улсын шилдэгүүд маань оролцлоо.
Шилдэг гоо бүсгүйчүүддээ амжилт хүсье.
Өдөр тутмын дээлэнд зохицох гутлыг Converse Mongolia
Хамтран ажилласан нийт хүмүүсдээ талархлаа илэрхийлье.
"Үндэсний Үйлдвэрээ Дэмжин
Өв Соёлоо Хайрлая"