"Khandaart" Чин сэтгэлээ зориулж өөрийнхөө хамгийн сайнаар хөдөлмөрлөөрэй
"Khandaart" Чин сэтгэлээ зориулж өөрийнхөө хамгийн сайнаар хөдөлмөрлөөрэй

2021-05-16 16:36

 Сайн байна уу ? Таньд энэ өдрийн мэндийг хүргэе !

Бидний урилгыг хүлээн авч ирсэн таньд  баярлалаа. 

  •  Сайн байна уу? Юуны өмнө намайг урьж оролцуулсан танай хамт олонд баярлалаа. 

 

Та өөрийнхөө талаар манай уншигч олонд танилцуулаач? /анх яагаад зурах болсон, хэр удаан зурж байгаа гэх мэтчилэн/

  •  Хэдэн жилийн өмнөөс гэхээсээ илүү би хүүхэд байхаасаа л зураг зурах сонирхолтой байсан. Зурж эхэлсэн нь гэвэл 3, 4-р ангиасаа юмуу даа зураг зураад суучихдаг хүүхэд байсан. /инээв/  
  • Хувцас загвар болон эмэгтэй хүнийг ихэвчлэн зурдаг байсан. Үүнээс үүдээд одоогийн зургууд маань амилан гарч ирсэн байх гэж би боддог. Сүүлийн 3-4 жилийн хугацаанд сонирхолоо бодит болгон ажил болгож амьдарч байгаа.

 

Таны  үндсэн мэргэжил таны сонирхолтой холбоотой юу ?

  •  Би барилгын архетиктур мэргэжилтэй хүн.  Ахлах ангид байхдаа ямар мэргэжилтэй болох вэ? гээд зөндөө судалж хайж үзсэн. Зурах сонирхолтой учраас энхүү мэргэжлийг сонгон эзэмшсэн. Мэргэжил маань ч миний сонирхолтой уялдаа холбоотой байдаг болохоор би мэргэжилдээ хайртай.  

 

“Iveel brand”-тэй хамтарсан зургийн санаагаа хэрхэн олсон бэ?     

  •  Анх 2019 оны 6-н сард “Iveel brand”-ийн Гоо Ивээл төсөл дээр гурван эмэгтэйн дүрийг зурж гараагаа эхлүүлж байлаа. Тэдгээр дүрүүд нь охид эмэгтэйчүүдэд зориулсан эмэгтэйлэг  өнгө төрхийг харуулсан байх ёстой ба Монгол дээл, хувцасны шинжийг харуулсан зургын санаа бодож олсон байгаа.

 

 Өөрийн бүтээл зургаа бүтээгдэхүүн тэр дундаа үндэсний үйлдвэрлэгч Ивээл брэндийн бүтээл болоод хэрэглэгчид өмсөж явааг хараад ямар сэтгэгдэл төрдөг  вэ?

  • Миний зурсан зургууд “Iveel brand”- ийн Eco bag, футболка болон  Hoodie гэх мэт бүтээгдэхүүн дээр  гарсан байхыг хэд хэдэн удаа харсан. Тэрүүхэн үедээ
  • “Аан миний зургууд  бүтээгдэхүүн болоод олон хүмүүс  өмссөн байна даа” гээд догдлох үе бишгүй байдаг.  Намайг 2019 онд гадаадад  сурч байхад манай найзууд чиний зурсан зургуудыг өмсчихсөн, үүрчихсэн явж байна гээд хүмүүсийн цүнхээ үүрсэн, цамц болон футболкаа өмссөн зургуудыг их явуулдаг байсан. /инээв/  Тэр үед  их гоё санагдаж байсан.

 

Та яг одоо ямар бүтээл дээр төвлөрөн  ажиллаж байгаа вэ? Нууц биш хуваалцаж болох болов уу?

  • Одоо хувиараа “Khandaart Instagram” хуудсыг хөтлөдөг. Энэ  хуудсаараа хүмүүсийн “Portrait” зургийн захиалга аваад зарим нэг байгууллагуудтай хамтран ажилж байгаа нь миний үндсэн ажил юмуу даа. Яг одоо өөрийнхөө нэг бүтээл дээрээ нилээн бодож төвлөрөн ажиллаж байгаа Тэр гэхдээ нууц 😊.

 

Таны ирээдүйн зорилго юу вэ ?

  • Ирээдүйн зорилго гэхээсээ илүү би ер нь ойрын 3-5-10 жилийн зорилгоо гаргадаг. Ойрын 5-н жилийн доторх зорилго маань өөрийн гэсэн Brand-тэй болох, зургаараа зургын үзэсгэлэн гаргана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Бас хүүхэд байхаасаа би загвар зохион бүтээгч болно гэж боддог байсан. Тэрүүгээрэй ажиллаж магадгүй, тэгээд мэдээж олон улсад гарч Монголынхоо урлаг мөн өөрийнхөө зурж байгаа чиглэлээр олон улсад гарахыг хүсдэг. Ер нь хүмүүсийн нас ахих тусам хүний зорилго ихсээд өөр өөр  болоод яваад байдаг шдээ. /инээв/ Харин миний хувьд  3-5 жилийн төлөвлөгөөгөө гаргасан байгаа.

            

 

Тань шиг хоббигоо илүү бүтээлчээр хөгжүүлж байгаа маш олон залуучууд байгаа та тэр хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна ?

  • Тууштай байх хэрэгтэй. Миний мэдэх олон зураач бүтээлч чадвартай хүмүүс байдаг. Чадвараа хамгаалаад тууштай нэг юмныхаа төлөө зориод ажилллах хэрэгтэй байх гэж боддог. Би өөрийнхөө тууштай шинж чанарт аягүй дуртай. Тууштай байсны эцэст том том боломжууд олддогоос гадна юмыг хийхдээ чин сэтгэлээ зориулж өөрийнхөө хамгийн сайнаар хийж дуусгавал тэрний хариу нь 100 1000 дахин үржигдээд хүрээд ирдэг шүү... /инээв/ Тийм болохоор “Тууштай байгаарай” Амжилт хүсэе.

 

Бидэнд цаг заваа гарган ярилцсан таньд баярлалаа таньд ажлын амжилт хүсэе !          

  • Баярлалаа. Би “Iveel brand”-тэй хамтарч ажиллаж байгаадаа үнэхээр баяртай байдаг. Цаашлаад та бүхний ажлын хамт олонд ч гэсэн амжилт хүсэе ээ...

 

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл